Гэрэл зургийн аппаратын “хаан” хоёр сая еврогийн үнэтэй
- 2012-05-15
- Дэлхий
- 0
1923 онд бүтээгдсэн “Leica” зөөврийн фото аппаратын эх загвар Вена дахь дуудлага худалдаанд 2.16 сая еврогоор зарагдаж гэрэл зургийн аппаратын үнийн шинэ амжилт тогтоолоо. Венийн “Вэстличит” галерейд тавдугаар сарын 12-нд болсон дуудлага худалдааг зохион байгуулагчид ховор нандин “Leica”-гаас 600- 800 мянган евро олно хэмээн бодож байжээ.

1923 онд бүтээгдсэн “Leica” зөөврийн фото аппаратын эх загвар Вена дахь дуудлага худалдаанд 2.16 сая еврогоор зарагдаж гэрэл зургийн аппаратын үнийн шинэ амжилт тогтоолоо. Венийн “Вэстличит” галерейд тавдугаар сарын 12-нд болсон дуудлага худалдааг зохион байгуулагчид ховор нандин “Leica”-гаас 600- 800 мянган евро олно хэмээн бодож байжээ. Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч дээрх үнээр “O-Series Leica”-г авсан байна. 1923 онд 35 мм-ийн кино хальс ашигладаг 25 ширхэг “O-Series” бүтээгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зөвхөн 15 ширхэг нь л хадгалагдаж иржээ.
Р.Гоо
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)