Л.Оюун-Эрдэнэ: Нэмэлт тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
2021 ны арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцлоо.


Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид -19”-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416,012 хүн хамрагдсан байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд нийт хүн амын 13 хувь хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 23 хувийг эзэлж байна.
Манай улсад вероселл вакцин 871 мянган тун,Пфайзер вакцин 1.9 сая тунгийн нөөцтэй,  иргэдийн хувьд Вероселл, Файзер гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой дархлаажуулалтад хамрагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ уулзалтын үеэр Засгийн газар эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалах бодлого барьж ажиллаж байна.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд соёл, урлаг, спортын салбарынхан иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад уриалж Засгийн газартай хамтран ажиллахыг хүслээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • uy (197.211.58.77)

    2021-11-02

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com