Дэлхийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группын хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв.

Дэлхийн банк группын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • УХААРЧ АМЬДАРЬЯ (103.111.68.51)

    2021-11-04

    МОНГОЛ ОРНООС ХАВАР ҮҮСДЭГ ШОРООН ШУУРГА ХЯТАД ЯПОН, СОЛОНГОС ХҮРЧ ГАМШИГ ДАГУУЛДГЫГ ДЭЛХИЙ МЭДДЭГ БОЛСОН ЭНЭ ҮЕД МОД ТАРЬЖ ХӨРСӨӨ ХАМГААЛНА ГЭДЭГ САЙН ХЭРЭГ. ГЭХДЭЭ ЭНД БОДМООР ОЛОН АСУУДАЛ БИЙ 1,ЦӨЛЖИЛТӨНД ХҮРГЭЖ БАЙГАА ЭХНИЙ АСУУДАЛ НЬ МАЛЫН ТОО ХЯЗГААРГҮЙ ӨСӨЖ ЭНЭ НЬ МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ МУУТГАЖ ХӨРС ӨВСГҮЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНИЙГ ОЛОН ТАЛЫН ОРЛОЦООТОЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ.,,2Т,МОНГНОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МАЛЫН ОРОН. МАЛ ХАА САЙГҮЙ БЭЛЧИЖ ТАРИСАН МОД БУТЫГ ИДНЭ. ҮҮНЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ ГЭЭД АСУУДАЛ ГАРНА. ХАА САЙГҮЙ ТОРОН ХАШАА БАРИАД МОД ТАРИХ УУ. 3Т БЭЛЧЭЭРИЙГ СЭРГЭЭЖ ӨГВӨЛ ТЭР ЦӨЛЖИЛТ БУУРЧ ШОРООН ШУУРГА БОСОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙ ТУЛД МАНАЙ ШУА БОЛОН ХААИС ЭРДЭМТЭН СУДЛААЧИД МОНГОЛЫН НӨХЦӨЛД ХУРДАН ТҮРГЭН УРГАХ УРГАМАЛЫН АЙМГИЙГ ГАРГАН АВЧ ТАРИМАЛЖУУЛАХ ЁСТОЙ ЭНЭ ХАМГИЙН ГОЛ АЖИЛ НЬ ШҮҮ. ЕР НЬ ЯАХ ГЭЖ МОД ТАРИАД БАЙГАА ВЭ ГЭВЭЛ МЭДЭЭЖ ЦӨЛЖИЛТЫГ БУУРУУЛЖ МОНГОЛООС ГАРДАГ ШОРООН ШУУРГЫГ БАГАСГАХ БОЛЖ ӨГВӨЛ БҮР ЗОГСООХ ШҮҮ ДЭЭ. МОД ТАРИХЫН ГОЛ УТГА УЧИР НЬ ЭНЭ ГЭЖ ХАРЖ БАЙНА ДАА