Япон улс иений ханшаа сулрууллаа

Япон мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулах бодлого барьсан нь Даваа гарагт долларын иентэй харьцах харьцаа 5 хувиар өсөхөд хүргэжээ.Япон мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулах бодлого барьсан нь Даваа гарагт долларын иентэй харьцах харьцаа 5 хувиар өсөхөд хүргэжээ. Урьд өмнө Дэлхийн хоёрдугаар дайны үед  долларын иентэй харьцах харьцаа 75.32 болж өсч байсан бол өнөө өглөө 79 болтлоо өсчээ. Сангийн сайд Жун Азуми  орон нутгийн цагаар 10 цаг 25 минутанд иенийг арилжиж,  долларыг худалдан авах тушаал өгснөө хүлээн зөвшөөрч,  Япон улс иений ханшиндаа хэт нэг талыг барьсан бодлого баримталж,  эрсдэлтэй алхам хийхээс аргагүйд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Японы Засгийн газрын энэхүү үйл ажиллагаандаа хэдий хэрийн мөнгө зарцуулсныг тодруулахад тэрээр татгалзсан хариу өгчээ.

Токио хотод өнөө өглөөний байдлаар, долларын иентэй харьцах харьцаа 79,19 хэвээр байгаа бөгөөд цаашид ханш хэр тогтвортой байх эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү иений огцом өсөлт   Нинтендо корпораци,  Тоёота корпораци зэрэг Японы гадаадад бүтээгдэхүүнээ экспортлогч компаниудын далайн чандын орлогыг бууруулахад хүргэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар ханшийн зөрөөнөөс үүдсэн алдагдал 52,4 тэрбум иен буюу 689 сая долларт хүрсэн үзүүлэлт гарчээ.

Орчуулагч-сэтгүүлч
О.Удвал UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)