ЭМЯ: Коронавируст халдварын 1182 тохиолдол шинээр бүртгэгджээ

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1182 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 783 нь Улаанбаатарт, 399 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар 14 336 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 306 хүний бие нэн хүнд байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай