ОХУ ӨМНӨД ОСЕТ, АБХАЗЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
- 2012-05-15
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөн хий лөгч өөр то ми логдсон Владимир Путин тус улсын цаашдын бодлогыг тодорхойлсон шинэ төлөвлөгөө боловсруулсан билээ. Уг төлөвлөгөөгөөр ОХУ Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осет, Абхазын тогтвортой байдалд хойшид ч дэмжлэг үзүүлэх юм байна. Тус улс Өмнөд Осет, Абхаз мужуудыг 2008 оны наймдугаар сард Гүржийн захиргаанаас гарч буйгаа мэдэгдсэнээс хойш дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнөд Осет, Абхазыг Гүр жийн захиргаанд дахин нэгтгэхээр Тбилисигийн эрх баригчид тус хоёр муж уруу цэргийн хүч илгээсний дараа ОХУ ч мөн цэргийн хүч илгээсэн. Үүний улмаас Орос-Гүрж таван өдөр дайтсан билээ.

ОХУ-ын Ерөн хий лөгч өөр то ми логдсон Владимир Путин тус улсын цаашдын бодлогыг тодорхойлсон шинэ төлөвлөгөө боловсруулсан билээ. Уг төлөвлөгөөгөөр ОХУ Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осет, Абхазын тогтвортой байдалд хойшид ч дэмжлэг үзүүлэх юм байна. Тус улс Өмнөд Осет, Абхаз мужуудыг 2008 оны наймдугаар сард Гүржийн захиргаанаас гарч буйгаа мэдэгдсэнээс хойш дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнөд Осет, Абхазыг Гүр жийн захиргаанд дахин нэгтгэхээр Тбилисигийн эрх баригчид тус хоёр муж уруу цэргийн хүч илгээсний дараа ОХУ ч мөн цэргийн хүч илгээсэн. Үүний улмаас Орос-Гүрж таван өдөр дайтсан билээ. Үүний дараа Гүрж цэрэг, техникээ татсан бөгөөд ОХУ тус хоёр мужийг тусгаар тогтносон улс хэмээн зарласан юм. Үүний дараа Венесуэл, Никарагуа болон жижиг арлын орон Науру, Тувалу улсууд тус хоёр мужийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Номхон далайн өөр нэг жижиг арлын орон болох Вануату зөвхөн Абхазыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрчээ. Өмнөд Осет, Абхазын асуудлаас болж хуучин ЗХУын бүрэлдэхүүнд байсан Гүрж найрсаг харилцаатай Оросоос холбоогоо тасалж АНУ-ыг түших болжээ. Гэсэн ч Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсч буйгаа нуугаагүй. Гэхдээ Москвагийн эрх баригчдыг Өмнөд Осет, Абхазад оруулсан цэргээ гаргаж, тус хоёр бүс нутгийн асуудалд хөндлөнгөөс оролцохоо зогсоосны дараа хоёр орны харилцаа сэргэх боломжтойг сануулсан байна. Харин ОХУ-ын шинэ Ерөнхийлөгч В.Путин Өмнөд Осет, Абхазын тогт вортой байдалд хойшид ч дэмжлэг үзүүлж, олон ул сад хүлээн зөв шөөрүүлэх гэнэ. Түүний эл мэдэгдэл Гүрж-Оросын харилцаанд үүссэн ан цавыг улам томсголоо гэж барууны ажиг лагчид үзэж байна. В.Путин Өмн өд Осетийн Ерөн хийлөгчөөр с о н г о г д с о н Леонид Тибиловт “ОХУ Өм нөд Осе тийн эдийн засаг, нийгмийн асуудалд тулгарч буй бэрхшээлд туслалцаа үзүүлэх болно” гэж хэлжээ. Тэд ирэх бямба гаригт Сочид уулзахаар тохиролцсон байна. Харин Абхазын Ерөнхийлөгч Александр Анкваб өнгөрөгч долоо хоногийн сүүлээр ОХУ-д айлчилж, В.Путинтай уулзсан байна. Энэ үеэр В.Путин Абхазад ч мөн олон талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Үүнээс өмнө ОХУ тус хоёр бүс нутагт зөвхөн аюулгүй байдлын дэмжлэг үзүүлж байсан юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
зочин (202.21.106.4)
путин зөв алхам хийжээ