Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана

Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн корона вирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орнуудаас зорчин ирэгсэдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Тиймээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.

Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ.

Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Erdene (153.173.26.2)

    2021-11-08

    Мэдээлэл бичихдээ эх сурвалжаа сайн нягталж байж бичээ. Зүгээр сенсаци болгох гээд үзчих пмаа. Япон хиоийн хоиг, тусгаарлалтаа чангалах бус, харин өнөөдрөөс эхлэн хилээ аялао жуулчлалаас бусад зорилгоор ирэх гадныханд хагас ч болов нээж, тусгаарлалтын 10 хоногоо бизнессынхэнд 3 хоног болгож байгаа шүү, хөө. Харин бусад хүмүүст 14 хоног хэвээрээ.