“Yahoo”-гийн тэргүүн огцров
- 2012-05-15
- Дэлхий
- 0
Интернетийн ертөнцийн хамгийн том компаниудын нэг “Yahoo” корпорацийн гүйцэтгэх захирал Скотт Томпсон албан тушаалаасаа огцорчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний боловсролын талаархи мэдээлэл алдаатай байснаас ийнхүү огцорчээ. Тус корпорацийг үүсгэн байгуулагчийн нэг, гүйцэтгэх захирал Жерри Янгийг огцорсны дараа С.Томпсон энэ албан тушаалд томилогдсон юм.

Интернетийн ертөнцийн хамгийн том компаниудын нэг “Yahoo” корпорацийн гүйцэтгэх захирал Скотт Томпсон албан тушаалаасаа огцорчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний боловсролын талаархи мэдээлэл алдаатай байснаас ийнхүү огцорчээ. Тус корпорацийг үүсгэн байгуулагчийн нэг, гүйцэтгэх захирал Жерри Янгийг огцорсны дараа С.Томпсон энэ албан тушаалд томилогдсон юм. Харин түүний оронд тус корпорацийн шинэ тэргүүнээр хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Росс Левинсон сонгогдсон байна. Интернетийн ертөнцийн анхдагч компаниудын нэг “Yahoo”-г үндэслэгч, ази гаралтай Жерри Янг компаниа “Google”-д зарахаас татгалзсаны улмаас огцорсон юм. “Google”, “Facebook” зэрэг хурдацтай хөгжиж буй компаниудад хэрэглэгчдээ алдаж, алдагдал хүлээх болсон “Yahoo” сүүлийн жилүүдэд олон удаа орон тооны цомхотгол хийж байгаа билээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)