Нийслэлийн хэмжээнд 2000 тонн тусгай бодис, 500 тонн давс нөөцөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амжилттай ажиллав

44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ. Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагууд, УБЗАА-наас  нэмэлт III тунд онцгойлон анхаарчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас вакцины нэмэлт тунгийн үйлчлэлийн талаарх мэдээллийг дэлхий нийтийн хэмжээнд өгсөн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга онцлов. ДЭМБ-ын зүгээс 5-11 насны хүүхдийг том хүний 1/3 тунгаар тарьж болно гэсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн дельта хувилбарыг даван туулахын тулд нэмэлт тунг эрчимжүүлж, вакцинтай иргэдээ хамгаалах, 11-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг судлах, амны хаалтны хэрэглээг заншил болгох, хичээл сургуулийг эхлүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг улс орнуудад санал болгож байгаа юм.

Нийслэл хотын зургаан дүүргийн  хэмжээнд явуулын 40 баг, суурин 39 цэгт вакцинжуулалт хийсэн хэвээр байгаа юм. Нийслэлийн нийт хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд , нийт хүн амын 15.7 хувь, зорилтот бүлгийн 21.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  Тиймээс нэмэлт гуравдугаар тунд эрчимтэй хамрагдах шаардлагатай байгааг нийслэлчүүддээ уриаллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэдгээр ажилтнууд маш идэвхтэй ажиллаж, эмч нарт ихээхэн дэмтэй байсныг Эрүүл мэндийн газрын дарга тодотгоод, тэдгээр хүмүүст талархал илэрхийллээ. Түүнчлэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлсэн байна. 

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 80-94 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө.

 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд  цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэлээ.

Өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүд хэрхэн анхаарч байгааг Хотын дарга тодруулав.  Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа аж. Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж буй  юм байна. Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан,  өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна. Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Энэ жилээс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа гэнэ. Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн  94 хувь нь биелжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • sap (197.210.52.228)

    2021-11-09

    Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }