Мексикт 37 хүний цогцос олдлоо

Мексикийн зүүн хойд зүгийн НуэвоЛеон мужийн нийслэл Монтеррей хотын гаднах автозамын хажуугаас 37 хүний цогцос олдсон бөгөөд тэднийг гялгар уутанд хийсэн байжээ. Өнгөрөгч ням гаригийн өглөө энэ тухай мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна. Албаныхны үзэж буйгаар хар тамхины наймаа эрхлэгч, өрсөлдөгч хоёр мафийн хоорондох тулааны улмаас дээрх хү- мүүс амиа алджээ.
Мексикийн зүүн хойд зүгийн НуэвоЛеон мужийн нийслэл Монтеррей хотын гаднах автозамын хажуугаас 37 хүний цогцос олдсон бөгөөд тэднийг гялгар уутанд хийсэн байжээ. Өнгөрөгч ням гаригийн өглөө энэ тухай мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна. Албаныхны үзэж буйгаар хар тамхины наймаа эрхлэгч, өрсөлдөгч хоёр мафийн хоорондох тулааны улмаас дээрх хү- мүүс амиа алджээ. Өөрөөр хэлбэл, амь үрэгдсэн хүмүүс ялагдсан талын гишүүд аж. Тус улсад хар тамхины мафиуд улам хүчирхэгжиж, нууц байдалд орж байгаагаас тэдний эсрэг явуулж буй Засгийн газрын тэмцэлд хүндрэл учирч байгаа юм. Тус улсад учир битүүлгээр нас барсан олон хүний цогцос байсхийгээд л олддог. Ийм хэрэг үргэлж мафитай холбоотой байдаг юм. Хамгийн сүүлд уг хэргээс хэдхэн хоногийн өмнө тус улсын хоёр дахь том хот Гвадалахарагийн ойролцоогоос 18 хүний цогцос олдсон билээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)