Сѳүл-Улаанбаатарын нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэнийг авчирчээ

МИАТ ТѲХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна.

2021 оны 11 дүгээр сарын 8-ны Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40,617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.

11 дүгээр сарын 10-ны Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг тээвэрлэн авчрахаар төлөвлөн ажиллаж байна гэж тус компаниас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)