Эрээнд гацсан ачаа, барааг татан авч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буулаа. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байна.

Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурах юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • гэрэл (202.131.245.154)

    2021-11-10

    сард 60 вагон юм уу арайч дээ энийг ямар татан авалт гэх вэ дээ. худлаа байлгүй дээ.Энэ юм бичиж байгаа нөхөдүүд мэдрэл муутай байхаа