ЭМЯ: Коронавируст халдварын 1021 тохиолдол шинээр бүртгэгджээ
- 2021-11-11
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1021 тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 672, орон нутагт 349 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1777 хүн эндээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн–4849
Хүндэвтэр–4910
Хүнд–1298
Маш хүнд-253 хүн байна.

