Францын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Франсуа Олланд албан ёсоор Францын шинэ Ерөнхийлөгч болж, тангаргаа өргөлөө. Ноён Холланд өөрийн тангараг өргөх ёслолдоо оролцохоор өнөө өглөө Элисе Ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр өмнөх Ерөнхийлөгч Николас Саркозигийн хамтаар олон түмэнтэйгээ мэндчилсэн байна.

 
Франсуа Олланд албан ёсоор Францын шинэ Ерөнхийлөгч болж, тангаргаа өргөлөө. Ноён Холланд өөрийн тангараг өргөх ёслолдоо оролцохоор өнөө өглөө Элисе Ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр өмнөх Ерөнхийлөгч Николас Саркозигийн хамтаар олон түмэнтэйгээ мэндчилсэн байна. Олланд нь Францын Ерөнхийлөгчийн эрхэм суудалд 17 жилийн дараа заларч байгаа анхны Социалист удирдагч болж байгаа билээ. Олланд өөрийн тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ “Европ орон санхүүгийн хямралд орж, хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа хэдий ч, Францын ард түмэн бид хүчээ нэгтгэн үүнийг давж чадна” хэмээн онцолсон байна.Тэрээр тангараг өргөх ёслолынхоо дараа шинэ Ерөнхийлөгчид зориулсан ялалтын парадыг үзэж сонирхжээ.
Ноён Олланд тун удахгүй Канцлер, хатагтай Ангела Меркелтэй уулзаж, яриа хэлэлцээр хийхээр Герман орныг зорих юм. Олланд Меркелийн Европын өрийн хямралын эсрэг авахаар зэхэж буй төлөвлөгөөг Европын эдийн засгийг сэргээх дорвитой арга хэмжээ биш хэмээн шүүмжилсээр байгаа билээ. Европын эдийн засгаараа тэргүүлэх хоёр орны тус санал зөрөлдөөн санхүүгийн зах зээлд хурцаар яригдаж байгаа юм.

О.Удвал 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)