Аадар борооны улмаас амь алдагсдын тоо 40 давлаа
- 2012-05-16
- Дэлхий
- 0
Хятадын нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас олон хүн амиа алдаж, сураггүй алга болжээ. 

Хятадын нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас олон хүн амиа алдаж, сураггүй алга болжээ. Улсын өмнөд хэсгийн Гансү мужийн Миншиан тосгонд пүрэв гарагаас хойш үргэлжлэн орж буй хүчтэй аадар бороо нөхцөл байдлыг байдал хүндхэн болгоод байна.
Төрийн мэдээллийн Синхуа агентлагийн хэлж байгаагаар, хүчтэй борооны улмаас одоогийн байдлаар 40-өөд хүн амиа алдаж, 17 хүн сураггүй алга болоод байгаа ажээ. Хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, байшин барилгууд эвдэрч сүйдэн, гэрэл цахилгаан тасарч, нутгийн оршин суугч 400000 хүний амьдралд их, бага хэмжээгээр хохирол учруулсан байна.
Зарим уулархаг хэсгийн нутаг дэвсгэрт бороо цас болон хувирсан бөгөөд хоргодох майхан, дулаан хувцас бусад шаардлагатай хэрэгслүүдийг яаралтай хүргэсээр байгаа гэнэ.
Ням гарагт Хунан мужийн Пинжиан тосгонд борооны үеэргүүр хүрэхээр явж байсан завь голын хүчтэй давалгаанд цохигдон хөмөрч, дотор нь сууж явсан зургаан хүн харамсалтайгаар амиа алдсан байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)