ЭЦА: 8-13 насны охидтой бэлгийн харьцаанд орсон хэргийг илрүүлжээ
- 2021-11-16
- Нийгэм
- 0

Нийгмийн сүлжээ сайт ашиглан бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, бэлгийн харьцаанд орсон ноцтой гэмт хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн энэ тухай: "facebook сүлжээг ашиглан бага, өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг зориудаар үзүүлж, цахимаар бэлгийн дарамтад оруулан, цаашилбал бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл бүртгэгдэн шалгаж байна.
Тодруулбал, 8-13 насны охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч facebook account ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Гэмт этгээд нь facebook-д хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харилцаанд орох, садар самуун дүрс бичлэг явуулах зэрэг үйлдэл хийсэн." гэжээ.

Сэтгэгдэл (0)