Архины сайн дурын эмчилгээнд 107 иргэнийг хамрууллаа

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд архины сайн дурын эмчилгээний 4-р ээлжинд хамрагдах 40 иргэнийг сайн дурын үндсэн дээр сонгож, түргэвчилсэн шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулан СХД-ийн 21-р хороонд байрлах "Цагаан өргөө" сувиллын газарт хүргэж өгч, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байна.

Дээрх төслийн хүрээнд энэ оны 3, 4 дүгээр улиралд тус дүүргийн нийт 107 иргэнийг архины сайн дурын эмчилгээнд хамруулаад байна гэж НЦУГ-аас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)