Эмийн сангуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ

Нийслэлийн алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй 92 эмийн санд худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, хүртээмж болон үнийн талаарх судалгааг гаргах, чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийлээ.

Шалгалтад Сүхбаатар дүүрэгт байрлах 20, Баянгол дүүрэгт байрлах 12, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 15, Чингэлтэй дүүрэгт 27, Хан-уул дүүрэгт байрлах 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 эмийн сан хамрагдлаа. 

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн г.м/ эм, эмнэлгийн хэрэгсэл /тариурууд/-үүд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч олдоц ховор болсон байна.

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан өргөн хэрэглээний эмийн үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоосон байна.

Эм хангамжийн байгууллагын удирдлагаас өгсөн мэдээлэлд үйл ажиллагааны зардалд 10 хувь /цалин хөлс байрны түрээс г.м/, татварт 10 хувийг зарцуулдаг гэсэн тайлбар гаргаж байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаар тогтоосон бөгөөд эдгээр хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их цахиур ХХК-ууд байлаа.

 

Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчил буюу 41 хувийг арилгуулан 22 ААН-д 45 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)