Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдын анхааралд...

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэг БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид

 

-БНСУ-ын иргэд

 

-F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд

 

-F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч

 

-А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/

 

Бид шинээр гарсан мэдээллийг түргэн шуурхай танд хүргэж ажиллах болно гэж МИАТ ХК-иас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)