ЭМЯ: Коронавируст халдварын 873 тохиолдол шинээр бүртгэгджээ
- 2021-11-17
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 873 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 549 нь Улаанбаатар хотод, 324 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1836 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21416 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 4022
- Хүндэвтэр- 4139
- Хүнд- 1143
- Маш хүнд- 265 хүн байна.

