Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг албан тушаалаас нь чөлөөлжээ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарч өнөөдөр тамгаа хүлээлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболдын ажлын туршлага:

1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч

1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч

1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч

1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга

2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • АХМАД (202.21.108.26)

    2021-11-19

    ЭНХБОЛД ТҮҮНЙИ НӨХӨД ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ БАЙНА ШҮҮ.НАМ ДОТРОО ӨӨРЧЛӨЛ ШИНЭЧЛЭЛ ХЙИХИЙГ ЧИНЬ БИД ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ. ХУЛХИ ХҮРЭЛСҮХ,БЭЛЭН АМ ШАЛДАН ГУЯА ГАНЗАГЛАСАН ОЮУНБААТАР НЯМБААТАРО НАРААР АРДЫН НАМ МААНЬ Ч ТЭР ЭХ ОРОН МААНЧ АРД ТҮМЭН МААНЬ Ч ТОНЛУУЛЖ ЦӨХӨРЧ ДУУСЛАА. НАМАА ШИНЭЧЛЭЖ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ ХИЙХИЙГ НИЙТ НАМЫН ГИШҮҮДДЭЭ УРИАЛЖ БАЙНА ШҮҮ.202|4| ОНЫ СОНГУУЛЬ ХАЧАНД ИРЛЭЭ ШҮҮ ХОЁРДОГЧ УЛСТӨРИЙН ХҮЧИН БОЛОХ ХҮН НАМД ДАЛААРАА ЦЭВЭР ТАВИУЛАХГҮЙ БАЙХЫГ ХАТУУ АНХААРУЛЪЯ АА