Коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг эхэллээ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үндэсний хэмжээнд зохион байгуулсан.

Энэ хүрээнд үнэлгээний явцын хэлэлцүүлгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ХӨСҮТ-ээс төв, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотой хоёр удаа зохион байгуулсан юм.

Тэгвэл өнөөдөр хариу арга хэмжээний явцын үнэлгээний гурав дахь шатны хэлэлцүүлэг болж байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст халдвар (Ковид-19)-ын явцын үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж Шадар Сайдын тушаалаар батлуулсны дагуу төв, орон нутаг өөрсдөө ажлын хэсэг байгуулан үнэлгээгээ хийж ирүүлснийг ажлын хэсэг нэгтгэн олон талын оролцоот хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь шийдвэр гаргах түвшний оролцоотой болж байгаагаараа онцлог юм. Энэхүү хариу арга хэмжээний явцын үнэлгээг бид хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ” гэж онцоллоо.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын  цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлгийг хийснээр ажлын хэсэг үнэлгээг эцэслэн боловсруулж, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөнд тодотгол хийн Засгийн Газар, Улсын Онцгой комисст цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулан хүргүүлэх юм гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • William (129.205.124.89)

    2021-11-20

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]