Ч.Номин: “Богд зонхова” төсөлд улсын хөрөнгө зарцуулахгүй

"Богд Зонхова" цогцолборын төсөлтэй холбоотойгоор Соёлын Сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр: "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

 

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

 

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье." гэсэн байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (122.201.22.16)

    2021-11-23

    Засаг , Сайд ингэдэггүймал даа.

  • Gurger mongol (66.181.161.105)

    2021-11-22

    Санхүүжилт байхгүй хэрэгжихгүй явж байгаад гэнэт гишүүн болохоороо санхүүжилтын санаагаа олоо юу. Тэрний оронд чанартай боловсролын тогтолцоондоо мөнгөө зарцуул. Сургуулийнхаа урсгал зардлыг нэмж засвар үйлчилгээндээ зарцуулахаа бодно байгаа сайдаа

  • Иргэн (66.181.161.119)

    2021-11-22

    Улсын төсвөөр барихгүй юм бол юу гэж төсөвт суулгасан юм. Ард иргэдээ өөрөө дор тэнэг гэж бодоо юу. Эсвэл ийм арчаагүй худалч амьтан уу

  • Иргэн (192.82.64.25)

    2021-11-22

    Улсын төсвөөр биш бол Гацууртын хөрөнгөөр барих нь, ингэвэл өөр шүү, аштай юу даа.

  • Чахрөаөб (66.181.161.50)

    2021-11-22

    Оюун эрдэнэ! Номин хүүхнээр, төсвийн мөнгө хусах, дадлагын ажил нь амжилттай эхэлсэн боловч баригдчихлаа ! Багш нараараа. Заалгасан үгээ бичээд тавьчихаж! Ард түмэн тэнэг биш ээ. Та нараар тоглуулахгүй !!!