Ливийн нутгаас химийн зэр зэвсэг олджээ
- 2011-11-01
- Дэлхий
- 0
Ливийн түр засгийн газрын Ерөнхий сайд Мухмад Жибрил Ням гарагт Ливт
химийн зэр зэвсэг олдсоныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Ливийн түр засгийн газрын Ерөнхий сайд Мухмад Жибрил Ням гарагт Ливт химийн зэр зэвсэг олдсоныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Ерөнхий сайд Махмуд Жибрил сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Манай улсаас химийн зэр зэвсэг олдсон. Мэдээж хэрэг, бидэнд энэ зэр зэвсгийг хадгалах сонирхол байхгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс, үүнийг нэн даруй өөрийн нутаг дэвсгэрээс зайлуулж, аюулгүй болгох арга хэмжээ авахаар ажиллаж байна. Химийн хортой зэр зэвсэг илэрснийг эс тооцвол Ливт цагийн байдал тайван, амгалан байна” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-н элч төлөөлөгч Иан Мартин тус улсад айлчлахдаа урьд өмнө нь мэдэгдээгүй байсан химийн зэр зэвсэг байгааг тогтоон, НҮБ-н Аюулгүйн Консулд мэдэгдсэн байна. Тэрээр мөн химийн болон цөмийн аюултай эд зүйлс хадгалагдаж байгаа газруудад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг дурьджээ.

Сэтгэгдэл (0)