Польш улсад ажиллаж, амьдардаг Монголчуудын хувьд уламжлалт анагаах ухааны салбарт онцгой танигдсан хүмүүс гэв

Бүгд Найрамдах Польш Улсын сеймийн дэд маршал Малгожата Гошевска тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийж буй энэ удаагийн айчлал нь хоёр орны олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой юм. Тодруулбал, улс төр, соёл урлаг, эдийн засгийн салбарын уламжлалт харилцааг илүү өргөжүүлж, ашигт малтмал, геологийн чиглэлээр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд харилцан санал солилцох уулзалтуудыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай товложээ.

Бид 70 жилийн түүхтэй найрсаг харилцааг өргөн хэлбэрээр бэхжүүлэхэд анхааран, хамтарсан төсөл хөтөлбөр болоод шинэ, дэвшилтэт технологи бүхий экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжиж ажиллахад хэзээд таатай байдаг.

Уулзалтын үеэр хатагтай Малгожата Гошевска хэлэхдээ, Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яамыг нээх болсон нь хоёр орны ард иргэдийг илүү ойртуулсан, чухал алхам гэдгийг онцлоод, цаашид Консулын газрыг байгуулснаар улс хооронд зорчих виз болон бусад үйлчилгээг илүү хялбаршуулан шийдвэрлэх боломжтой гэдгийг дурдлаа.

Мөн тэрээр боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд, БНПУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын хувьд Уламжлалт анагаах ухааны салбарт онцгой танигдсан хүмүүс гэдгийг хэлж байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)