Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

Тодруулбал, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд ардын жүжигчин, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт гавьяат жүжигчин, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарт урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээх нь ээ.

Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнана.

Шагналыг 11:00 цагаас Төрийн ордонд гардуулах юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)