ЭМЯ: Коронавируст халдварын 634 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 634 тохиолдол шинээр бүртгэгдэж, архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгаанаар 11 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 342 нь Улаанбаатар хотод, 292 нь орон нутагт байна.

Одоогоор 7378 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1439, жирэмсэн эх 228 байна. Гэрийн хяналтад 14692 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 2961
  • Хүндэвтэр- 3379
  • Хүнд- 887
  • Маш хүнд 151 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай