Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Д.Гүрсэд нарт Ардын жүжигчин цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

  • “Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хавт Хасар тэргүүтэй ард түмний зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн тайз, дэлгэцийн 200 орчим өвөрмөц дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэхүйн нэгдлээр урлан бүтээхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Бэх-Очирын Жаргалсайхан,
  • Соёл, урлагийн салбарт ухамсарт амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглон, гол болон туслах дүрүүдээ ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Кино урлагийн дээд сургуулийн багш Далхсүрэнгийн Гүрсэд,

Нийслэл болон орон нутгийн театруудад туслах найруулагчаас найруулагч, дарга хүртэл үр бүтээлтэй ажиллахдаа үндсэн бүрэлдэхүүнийг мэргэжүүлж, сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн дарга асан Батмөнхийн Мушка,

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)