“Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучин оролцлоо

Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу” арга хэмжээ долоо дахь жилдээ 2021 оны арваннэгдүгэр сарын 22-оос 24-ний өдрүүдэд боллоо.

Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон тус арга хэмжээнд 14 аймгийн адуучин оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос оролцлоо.

Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Талын түмэн адуу" юм.  Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татдаг энэхүү арга хэмжээг 5000 гаруй зочин үзэж, сонирхсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)