ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 711 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 486 нь Улаанбаатар хотод, 255 нь орон нутагт батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1903 хүн эндээд байна. 

Одоогоор 7196 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1443, жирэмсэн эх 225 байна. Гэрийн хяналтад 14684 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 2959
  • Хүндэвтэр- 3226
  • Хүнд- 864
  • Маш хүнд 147 хүн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай