Москвад согтуу жолооч 12 машиныг мөргөсөн хэрэг гарчээ

Нэгэн согтуу, нүцгэн эр Москва хотын төв цэгт томоохон осол гаргаж, 12 машиныг мөргөж,  ноцтой хохирол учруулжээ.Нэгэн согтуу, нүцгэн эр Москва хотын төв цэгт томоохон осол гаргаж, 12 машиныг мөргөж,  ноцтой хохирол учруулжээ. Хотын цагдаагийн газрынхны мэдээлж буйгаар түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд нь зогсоох гэсэн боловч тэрээр зогсолгүй зугтаж, цагдаагийнхан түүний араас хөөж эхэлсэн байна. Түүнийг баривчлахаар хөөх явцад тэрээр сургуулийн автобус, цагдаагийн машин болоод бусад хэд хэдэн автомашинууд мөргөж орхижээ.

Явган хүний зам дээр хэвтэх түүнийг Оросын нэгэн телевизээр харуулсан бөгөөд цагдаа нар түүний биеийг хувцсаар хаах гэж оролдоход “Надад бүү хүр” хэмээн хашгирч байсан гэнэ. Тэрээр цагдаагийнханд өмнө нь Оросын хот байсан Молдоваас ирсэн, хайр сэтгэлийн харилцаандаа бүтэлгүйтсэндээ сэтгэл гутарч, ийм үйлдэл хийхэд хүрсэн хэмээн мэдүүлсэн байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)