УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, нярайн яаралтай тусламж"-ын сургалтаар Архангай аймагт ажиллаж байна

УИХ гишүүн Ж.Чинбүрэн, Архангай аймгаас сонгогдсон Ж. Мөнхбат, Г. Тэмүүлэн, Ё. Баатарбилэг гишүүд Архайнгай аймагт өнөөдөр Эрүүл мэндийн салбарын эмч сувилагч, эмнэлгийн ажилчидтай нээлттэй уулзалт хийж, Цэцэрлэг хотод ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь Архангай аймгийн бүх сумдын эх барих эмэгтэйчүүдийн их эмч, бага эмч нарт Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж үйлчилгээний талаарх цаг алдалгүй хүртээмжтэй, чанартай мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөтөлбөрийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 19 сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нарын хамруулж байна. 

May be an image of 4 people, people sitting and people standing

Хөтөлбөрөөр эхийн эндэгдэл ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж байгаа тухай, эхийн эндэгдлийн шалтгааныг судалсан судалгааны үр дүнг НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Цэдмаа хүргэх болно. Мөн Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа мэдээлэл өглөө. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)