Рон Пауль сунгааг орхижээ

Бүгд найрамдах намаас АНУын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан Төлөөлөгчдийн танхим (Парламентын доод танхим)-ын гишүүн Рон Пауль сунгааг орхилоо.

Бүгд найрамдах намаас АНУын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан Төлөөлөгчдийн танхим (Парламентын доод танхим)-ын гишүүн Рон Пауль сунгааг орхилоо. Ингэснээр Массачуссетс мужийн амбан захирагч асан Митт Ромни Бүгд найрамдах намыг төлөөлж Ардчилсан намын нэр дэвшигч, өнөө- гийн Ерөнхийлөгч Барак Обаматай ирэх дөрвөн жилд Цагаан ордонд суух эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 
Гэхдээ экс амбан захирагч Бүгд найрамдах намаас ялалт байгуулж энэ эрхийг авах нь нэгэнт тодорхой болоод байсан юм. Учир нь энэ эрхийн төлөө тус намын доторхи сунгааг түүний хүчтэй өрсөлдөгчид ээлж дараалан орхин гарсан. Бүгд найрамдах намын сунгаанд дөрвөн улстөрч өрсөлдөж байснаас ялалт байгуулах нь эртнээс тодорхой болж ирсэн Митт Ромнийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Рик Санторум сунгааг орхисон. 
Р.Санторум ялагдлаа эрт хүлээсэн ч түүнд боломж байсан юм. Харин Ньют Гингрич, Рон Пауль нарын хувьд Митт Ромни хэтэрхий хол тасраад байсан. Чансаагаараа Р.Санторумын дараа гуравдугаарт бичигдэж байсан Н.Гингрич сунгааг орхисон билээ. Үүний дараа Рон Пауль сунгааг орхихгүйгээ мэдэгдэж, кампанит ажлаа үргэлжлүүлсээр байв. Гэсэн ч эцэст нь Р.Пауль ялагдлаа хүлээлээ. 

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)