Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” эхэллээ.

   Энэ хүрээнд эрсдэл өндөртэй 7-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын айл өрхөд ахуйн гал түймэр, цахилгааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл хүргэх юм.

Ирэх 12 дугаар сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, “Тавантолгой түлш” ХХК болон хороодын дарга, хэсгийн ахлагч нарын 230 гаруй алба хаагч  хамтран зохион байгуулна гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)