ЭМЯ: Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 554 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 359 нь Улаанбаатар хотод, 194 нь орон нутагт батлагдсан бол нэг тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1932 хүн эндээд байна.

Одоогоор 5448 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1014, жирэмсэн эх 201 байна. Гэрийн хяналтад 10370 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 2137
  • Хүндэвтэр- 2540
  • Хүнд- 660
  • Маш хүнд 111 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай