С.Баяр: Арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй
- 2021-12-01
- Улс төр
- 1

Цар тахлын энэ үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой Өнөөдөр сонины нийтлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй” гэж жиргэсэн байна.


Сэтгэгдэл (1)
zochin (64.119.22.176)
bitii pyaldagd.zohihgvi bna uurt chin yu sedsen bolood genet ingej bna