УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Швед Улсын Стокхольм хотноо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр тус хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуульд  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өрсөлдөж, сонгогдсон байна. 

Тэрээр улс төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтдээс бүрддэг энэхүү зөвлөлийн 15 гишүүний нэгээр ирэх 3 жилийн хугацаанд ажиллаж,  үйл ажиллагаанд нь оролцох юм байна. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн нь сонгуулийн үйл явц, үндсэн хуульт төрийн байгууламж, ардчиллын үнэлгээ,  улс төр дэх иргэдийн оролцоо, төлөөллийн асуудлаар дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлдэг юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)