МҮБХ: Допингийн шинжилгээний төлбөрт хандив өгөөгүй дэвжээний бөхчүүдийг барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлдээ "Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын үндэсний бөхийн холбооны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна...” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтаас явцын шинжилгээ авна. Дэвжээд тус бүр хоёроос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (нэг шинжилгээ 1.8 сая төгрөг) Монголын үндэсний бөхийн холбооны допингийн эсрэг сангийн дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно" гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Uzegch (203.91.115.55)

    2021-12-05

    Oyuunbold, Sodnomdorj nariin shinjilgeenii zardliig huselt gargasan Sodnomdorjoor Nehen tuluuleh yostoi bus uu? Tsaahid Sereenen shinjilgee hiilgeh shigella uleegchid eersdee zardlaa daah ni zohistoi