Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна
- 2021-12-06
- Улаанбаатар
- 0
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.
Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР
1 |
Зураг төсөл боловсруулах үндэслэл |
- Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага; |
2 |
Төлөвлөлтийн байршил, хамрах хүрээ, гүйцэтгэх талбай |
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбай - Туул, Сэлбэ гол дагуух иргэд ихээр амарч зугаалдаг талбай - Автобусны дундын болон эцсийн буудлууд иргэд ихээр зорчдог байршлууд - Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод - Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан гэр хороолол дундах талбай |
3 |
Зориулалт, хүчин чадал |
- Тухайн орчин, иргэдийн төвлөрөл, зорчих урсгалыг тооцоолсон байх |
4 |
Зураг төсөл гүйцэтгэх хугацаа |
- 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаарын сарын 24-ний өдөр. |
5 |
Зураг төслийн захиалагч |
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;
|
6 |
Зураг төсөл боловсруулах байгууллага |
- Зураг төслийн мэргэжлийн байгууллага; - Хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус; - Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага. |
7 |
Архитектур орон зайн төлөвлөлтөд тавигдах шаардлага |
- Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдсан байх - Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, орчны газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх; - Орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын дүр төрх тодорхойлох. - Ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй байх; - Байгаль орчинд ээлтэй төлөвлөлтийн шийдлийг тусгасан байх; - Үндэсний ёс заншил, соёлыг сурталчлах, олон нийтийн төв болох; - Эдийн засаг болон нийгэмд үр өгөөжтэй байх; - Нийтийн бие засах газрын Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх; - Авто зам болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаагүй байх; - Зураг төсөл зохиогч нь гараар эсвэл компьютер график ашиглан боловсруулах. |
8 |
Зураг төслийн иж бүрдэл |
Загвар зургийн бүрдэл - Нүүр хуудас; - Орчны тойм; - Одоогийн байдал /фото/; - Төлөвлөлтийн шийдэл; - Ерөнхий төлөвлөгөө шийдэл; - Явган хүний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлгөөн схем; - Харагдах байдал; - Бусад; А3 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg, *.png/.
Тайлбар бичгийн бүрдэл А4, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/.
Товч танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf/.
|
9 |
Онцгой нөхцөл |
- Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргасан байх; - Загвар зураг төсөл хэрэгжихүйц байх |
Сэтгэгдэл (0)