Их хурлыг удирдан явуулах тэргүүлэгчдийн даргаар Д.Тогтохсүрэн ажиллаж байна

МАН-ын XXX их хурал үргэлжилж байна. Хурлыг удирдан явуулах тэргүүлэгчдийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажиллаж байгаа аж.

Дөрвөн жилд нэг удаа болдог  МАН-ын 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. 

Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулна. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм.

МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа  бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)