Айлчлалын мэдээ: БНЭУ, Монгол Улстай стратегийн түншлэлээ улам бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ

Дэд ерөнхийлөгч бөгөөд Ражяа Сабхагийн дарга Вэнкаяа Найду, Монгол улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ цаашид хоёр орны хоорондох стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр Энэтхэг, Монгол хоёр орон Буддизмийн соёл, философиор онцгойлон холбогддог түүх, иргэншил, оюун санаа болон соёлын ижил үнэт зүйлстэй гэдгийг ноён Найду дурдав.

Тэрбээр энэхүү түүх, соёл, оюун санааны хамаарал нь хоорондын харилцаанд чухал гэдгийг тэмдэглээд Монгол улсын хөгжилд Энэтхэгийн талаас бүрэн дэмжлэг үзүүлэхиэд бэлэн гэдгээ онцоллоо.

“Энэтхэг улс Монгол улстай олон талт стратегийн түншлэлээ цаашид гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй” хэмээн Ражяа Сабхагийн дарга Вэнкаяа Найду Монгол Улсын Их Хурлын Дарга Г. Занданшатар болон парламентын бусад төлөөлөгчидтэй уулзах цохон хэлсэн юм.

Үргэлжлүүлэн, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын дарга Г.Занданшатарт дэвшүүлэв.

Коронавируст цар тахлын үеийн хоёр орны хамтын ажиллагааны талаар дурдах үеэрээ, аюулт өвчин дэлхий нийтийн өмнө томоохон сорилыг дагуулж байгаа бөгөөд манай хоёр орны хувьд цар тахлыг даван туулахад бие биедээ харилцан тусалсаар ирснийг онцоллоо. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газарт талархал илэрхийлэхийн сацуу Энэтхэг-Монголын найрамдлын бүлэгт цаг үеэ олсон, үнэтэй туслалцаа, дэмжлэгт нь онцгойлон баярласнаа дурдлаа.

Ноён Найду хэлэхдээ, Монгол улсад Ковид-19 халдварын эсрэг вакцин болон эм, тарианы хангамжийг бусад орнуудаас хамгийн түрүүнд илгээсэндээ таатай байна гэв.

 

Хоёр орны парламент хоорондын тогтвортой хамтын ажиллагаа стратегийн түншлэлийг бэхжүүлж байна

 

Ражяа Сабхагийн дарга хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дурдах үеэрээ, парламент хоорондын тогтвортой үйл ажиллагаа нь олон талт харилцааг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлал, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 онд Энэтхэгт хийсэн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг стратегийн түншлэлээр дамжуулан шинэ түвшинд аваачсан гэдгийг тодотгов. Түүнчлэн Дэд ерөнхийлөгч хэлсэн үгэндээ манай хоёр орныг оюун санаа, итгэл үнэмшлээр нэгтгэдэг Буддын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд, Монгол Ганжуурын гар бичмэлийг хэвлэх ажлыг Энэтхэгийн гар бичмэлийн төлөөлөгчийн газар хийж гүйцэтгэсэнийг тэмдэглэв. Цаашид ч Буддын өв соёлыг гүнзгийрүүлэн түгээхэд хамтарч ажиллах төдийгүй Буддизм судлалын чиглэлээр Энэтхэгийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээ илэрхийллээ.

Хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлж дуусгах нь чухал

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, цаг хугацаанд нь дуусгах нь чухал гэдгийг Ражяа Сабхагийн дарга дурдлаа. Тэрээр, энэ хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг хэлэв. Түүнчлэн “Атал Бихари Важпаее” мэдээллийн технологийн төв нь хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл гэдгийг онцоллоо. Боловсрол, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3500 гаруй мэргэжилтнүүд мэдээллийн технологи, инженер зэрэг чиглэлээр тус улсад суралцжээ.

Цаашид Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах хүчний байгууллагууд болон Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааг илүү бэхжүүлэх болсонд таатай байгаагаа хэлэв. Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын Хяналт, удирдлагын төвийн серверийн системийг Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгээр шинэчилж, ашиглалтад оруулсныг онцлоод, мөдхөн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн БНЭУ-ын зүгээс “Хаадын эрэлд” олон улсын хээрийн хамтарсан сургуулилт болон “Нүүдэлчин заан” цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтад оролцоогоо тогтмол нэмэгдүүлэх болно гэв.

Г. Занданшатар: “Монгол, Энэтхэг хоёр орон бол оюун санааны хөршүүд юм”

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын гэрээ конвенцийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй сайн жишиг хэмээн сайшааж,  энэ мэтчилэн хамтдаа тэмцэх нь үр дүнтэй гэдгийг онцолж байлаа.  Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “БНЭУ бол Democracy, Development, and Dhamma (Ардчилал, Хөгжил, Ном) буюу 3D-ийн орон юм” гэж тодотгов. Мөн тэрээр Энэтхэг улс манай оюун санааны хөрш улс мөн гэж дүгнэн хэлсэнтэй Дэд ерөнхийлөгч Вэнкайяа Найду санал нэгтэй байлаа.  

Монгол Улсын парламентын төлөөлөгчид Лок Сабхагийн даргад бараалхав

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид өнгөрсөн Лхагва гаригт Лок Сабхагийн дарга Ом Бирлад бараалхав. Уулзалтын үеэр ноён Ом Бирла, тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их хурлын дарга Г.Занданшатар болон бусад төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн юм. Тэрээр хоёр орны соёл, уламжлал, хүний эрх, олон улсын тогтвортой байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан сайн хөршийн харилцааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн олон талт харилцаа, ялангуяа аюулгүй байдал, батлан хамгаалах болон стратегийн эдийн засгийн хамтын ажиллагааг онцгойлон хөгжүүлж буйг дурдлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • William (129.205.124.94)

    2021-12-06

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]