Стив Жобс киноны зохиолч тодорлоо
- 2012-05-16
- Дэлхий
- 0
“Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдралаас сэдэвлэн бүтээж буй киноны зохиолыг Оскарын шагналт зохиолч бичихээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа.

“Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдралаас сэдэвлэн бүтээж буй киноны зохиолыг Оскарын шагналт зохиолч бичихээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа.
Сони Пикчерс Энтертайнмент Студи тус киног хийж байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард түүнийг нас барсаных нь дараахэвлэгдэж, шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн хөрөг номыг үндэслэн, тус бүтээлийг туурвиж байгаа аж.
Студи мягмар гарагт дэлгэцийн бүтээлийн зохиолыг өнгөрсөн жил “Олон Нийтийн Сүлжээ” киноны зохиолоороо Академийн шагнал хүртсэн Аарон Соркин бичих гэж байгаа тухай мэдэгдсэн байна. Түүний шагнал хүртсэн “Олон Нийтийн Сүлжээ” киноны зохиол нь техник технологийн онцлох хүн, залуу бизнесмэн, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербергийн амьдралын тухай байсан билээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zoroo (202.179.16.135)
Steve jobs shig amidarval saihan