ЭМЯ: Коронавируст халдварын 310 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2021-12-08
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 310 тохиолдол шинээр бүртгэгдэж, 3 хүн нас баржээ. Шинэ тохиолдлын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 бүртгэгджээ.
Одоогоор 4046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 772, жирэмсэн эх 168 байна. Гэрийн хяналтад 7635 хүн байгаа аж.

