Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” мэдээлэл, сурталчилгааны нөлөөллийн аянг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Аянг зохион байгуулсан талаар тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй НОБГ-ын даргын зөвлөлд танилцуулж, нөлөөллийн аяныг анх удаа нийслэлийн Онцгой байдлын газраас бие даан зохион байгуулсныг онцолсон.

 

Ахуйн гал түймрийн хор уршгийг таниулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлд уриалан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд аяны зорилго чиглэгдсэн бөгөөд аяны хугацаанд цуврал видео, зурагт постер зэрэг нийт 80 контент бүтээж олон нийтэд хүргэж ажилласан нь давхардсан тоогоор нэг сая есөн зуун мянган хүнд хүрсэн гэсэн статисик тоон үзүүлэлт гарсан байна. “Мартаж болохгүй” сарын нөлөөллийн аян нь ахуйн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэсэн, буруу дадлага хандлагад эерэг нөлөөлсөн, шинэлэг, үр дүнтэй ажил боллоо хэмээн тус газрын даргын зөвлөлөөс дүгнээд цаашид улирлын давтамжтай гамшгийн төрлөөр аянг үргэлжлүүлэн зохион байгуулахыг чиглэл болгосон байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирол 18,4 хувиар, нас барсан иргэд 5,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)