УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ
- 2021-12-10
- Улс төр
- 0
Та бүхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.
Олон Улсын Парламентын Холбоо хүний эрхийг хамгаалах нь өнөө үеийн парламентын нэн чухал чиг үүрэг мөн хэмээн тунхагласан билээ.
Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийн хувьд адил тэгш байх учиртай.
Хүний эрх гэдэг бол жам ёсны, зүй ёсны ойлголт. Хүний эрхийг хүндэтгэн дээдэлж, эрх чөлөөт нийгмийг бүрдүүлэх нь Монгол эх орны маань хөгжин дэвших нэгэн баталгаа юм.
Тиймээс Монгол Улсад хүний эрхийн соёлыг хэвшүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээхийг Та бүхэндээ уриалж байна хэмээв.


Сэтгэгдэл (0)