Осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

45 хүний аминд хүрч осолдсон Оросын “Сухой Суперджет 100” онгоцны хар хайрцгийг Индонезийн тусгай албаныхан олжээ.

45 хүний аминд хүрч осолдсон Оросын “Сухой Суперджет 100” онгоцны хар хайрцгийг Индонезийн тусгай албаныхан олжээ.
Энэ сарын 9-ний өдөр Жакарта хотын нисэх буудлаас хөөрснөөс 50 минутын дараа нислэгийн удирдлагын төвөөс холбоо тасарч өтгөн ширэнгэ бүхий нутгийн уулархаг хэсэгт сүйрсэн уг онгоцны ослын шалтгааныг тод руулахад Орос, Индонезийн албаныхан хамтран ажиллаж байгаа юм. 
Хамтарсан багийн мэдэгдсэнээр онгоцны хар хайрцаг нэлээд шатаж, гол таних тэмдэг нь болох тод улбар шар өнгөө алдсан байна. Хайрцгийг онгоцны тасарч шидэгдсэн сүүлнээс 100 гаруй метрийн зайд булагдсан байхад олжээ. 
Нислэгийн үеийн бичлэгийг сэргээх ажил 2-3 долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Амь үрэгдэгсдийн дунд Оросын нисгэгч, техникийн ажилчдаас гадна Индонезийн төрийн өмчит нислэгийн компанийн төлөөлөгчид болон сэтгүүлчид байгаа нь тогтоогдоод байгаа. 
Уг онгоц байлдааны онгоц, нисдэг тэрэг үйлдвэрлэгч “Сухой” компанийн иргэний агаарын тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн анхны арилжааны онгоц юм. 

Г.ЛХАГВА

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)