Г.Алтан, Ш.Батхүү нарын холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү  нарын  нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх  хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 20-ны өдөр товлогдсон. 

Шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул  шүүх  бүрэлдэхүүн зөвлөлдөөд  хуралдааныг  2022 оны 01  дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)