Монгол Улсад омикрон илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Мэдээллийн сайтууд дээр гарсан гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна.

Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа.

Одоогоор Омикрон  хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ьиса (192.82.75.148)

    2021-12-21

    шууд омикроныг илэрүүлж чадахгүй гээд хэлчээч дельтаг сорьцоо японд явуулж бсн хүлээж бгд алдсан шүү гашуун үнэншд тэр сорьц авдаг тестүүд чинь хуурамч өиш бгаадаа