Эхийн эндэгдэл сүүлийн 20 жилд 50 хувиар буурчээ

НҮБ-ын судалгаагаар дэлхийн эхийн эндэгдэл сүүлийн 20 жилд 50 хувиар буурсан гэсэн таатай үзүүлэлт гарчээ. 

НҮБ-ын судалгаагаар дэлхийн эхийн эндэгдэл сүүлийн 20 жилд 50 хувиар буурсан гэсэн таатай үзүүлэлт гарчээ. НҮБ-ын Хүн Амын Сан болон бусад хэд хэдэн байгууллагын хийсэн хамтарсан судалгаагаар 2010 оны байдлаар дэлхий даяар 287000 эх жирэмсний болон төрөхийн хүндрэлээр нас барсан байна. Энэ нь 1990 оны мөн үеийнхтэй харьцуулахад, 250000-аар буюу 47 хувиар буурсан үзүүлэлтийг харуулж байгаа ажээ.
Гэсэн хэдий ч, эхийн эндэгдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн хангалттай бус байгаа бөгөөд  Нигери, Энэтхэг зэрэг Африк, Өмнөд Азийн улс орнуудад амьдардаг гурван эх тутмын нэг нь золгүйгээр амиа насаа алдсан хэвээр байгаа юм. 
НҮБ-ын зүгээс 1990 оны тус түвшнийг 2015 он гэхэд 75 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бөгөөд зорилтын хүрээнд залуу эхчүүдийг сургах, гэр бүл төлөвлөлтөд эрт бэлтгэх  сургалтыг зохион байгуулж байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)