Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ
- 2021-12-22
- Нийгэм
- 0

Хохирогч Э.Энхбатын ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар Н.Түвшинбаярыг өчигдөр 18:00 цагийн үед цагдан хорьжээ. Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд буюу маргааш товлоод буй.
Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)